Мэдээ уншиж байна...

2021/06/03 (0) (337)

Камбож: Тосгоны иргэд биогазийг хийн түлшээр орлуулан ашиглаж байна

/А24 ньюс агентлаг/ Биогаз бол мал аж ахуй, хөдөө аж ахуйн хог хаягдлаас гаргаж авдаг цэвэр энергийн эх үүсвэр бөгөөд өмнөд Камбожийн Такео мужийн зарим фермерүүд үүнийг өртөг өндөртэй хийн түлшний оронд мөн органик бордоо болгон ашигладаг байна. Үүнээс гадна тэд үүнийг загасаа тэжээхэд ашиглаж болох юм.

Энэ талаар Ангк Та Саом тосгоны фермер, "Би 3 үхэртэй, тэдний ялгадас миний жижигхэн биогазны хэрэглээг бүрэн хангаж чаддаг. Надад 4 м3 хэмжээний биогаз боловсруулах хэсэг байгаа. Хийн түлшинд өгөх төсвөөс маань хэмнээд би хоол хийхдээ бага мөнгө зарцуулах болсон. Миний биогаз одоохондоо манай гэр бүлийн хэрэглээг л хангаж чадна, бага дөлтэй учир зочид ирэхэд том тогоондоо хоол хийх боломжгүй нэмэлт гал түлэх шаардлагатай болдог. Аав маань үүнийг барихад 400-450 доллар зарцуулсан, мэргэжлийн хүмүүс ирж суурилуулж өгсөн. 20 жил ашиглах ёстойгоос манайх аль хэдийн 15 жил ашигласан байна." гэж байв.

Мөн Самраонг мужийн иргэн ярихдаа, "Энэ системийг ашиглахын тулд үхрийн ялгадсыг ямар нэгэн хоггүйгээр цуглуулаад ялгадас усны 1/1 харьцаатайгаар хийн хутгадаг. Хэрэглэх үедээ хольсон ялзмаг доош бууж шаар шиг саванд цугларах бөгөөд хий нь дээд хэрэгтэй цугларсан байдаг. Хийн хоолойг нээн гал тогоондоо хоол хийхдээ ашигладаг. Хутгах явцад хийн хоолой заавал хаалттай байх ёстой. Энэ бол биогазны хэмжигч, хэрвээ 2 кг-с бага хэмжээтэй ялзмаг байвал заавал нэмж ялгадас хийх ёстой. Үхрийн би маш хэрэгтэй амьтан гэж боддог, тэдний ялгадсыг эрчим хүч гаргахад ашиглаж байна, харин түүний үлдэгдлийг бордоо болгон ашигладаг.

Биогаз ашиглан хоолоо хийж дууссаны дараа үлдэгдлийг би ногоо тарихдаа эсвэл банана оранж зэрэг тэжээл их шаарддаг ургамалд бордоо болгон ашигладаг. Ингэснээр үнэтэй химинй бодис авах шаардлагагүй болно. Үхрийн ялгадас их үнэ цэнэтэй, гэхдээ яаж хэрэглэхээ мэдэхгүй бол зүгээр л хог болох болно." гэлээ.
 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0