Мэдээ уншиж байна...

2020/11/20 (0) (674)

Өвөлжилтийн бэлтгэл төв сууринд 95 хувь, мал аж ахуйн салбар 70 хувь хангагджээ

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг хуралдав. Өмнөговь аймгийн хэмжээнд төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл байдал 95 хувь, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдал 70 хувьтай хангагдсан байна. Аймгийн Засаг дарга Р.Сэддорж тулгамдаж буй асуудлаар холбогдох байгуулага, албаныханд үүрэг чиглэл өглөө.
 
1. Отор нүүдлийн бүс нутагт худаг ус гаргах
2. Малчид иргэдэд хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах
3. Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх, малчид иргэдэд аль болох хямд үнээр зарж борлуулах
4. Уул уурхайн компаниудын дэмжлэгтэйгээр өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангах
5. Агаарын бохирдлыг нэмэгдүүлэхгүй, цахилгаан эх үүсвэрээр халаалт дулааны асуудлыг шийдвэрлэх боломжийг нэмэгдүүлэх
6. Ковид цар тахалтай холбоотой өөрийн болон бусад аймагт оторлож яваа малчид иргэдийн мэдээлэл харилцаа холбоог сайжруулах, зөвлөмж зөвлөгөө өгөх асуудлыг бодит ажил хэрэг болгохыг анхааруулав.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0