Мэдээ уншиж байна...

Админ 1 цаг 19 минут (0) (8)

“Нээлттэй өдөрлөг” өндөрлөлөө

Жанжин Д.Сүхбаатарын талбайд 2026 оны 5 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулсан “Нээлттэй өдөрлөг”-т Боловсролын яам болон Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар, харьяа 6 байгууллага, 6 их сургууль, тэдгээрийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, 4 политехник коллеж, нийслэлийн 9 дүүргийн Насан туршийн суралцахуйн төв оролцлоо.
 
Мөн олон улсын байгууллагууд болон холбоод зэрэг нийт 35 байгууллага оролцож үйл ажиллагаагаа танилцуулан, иргэдэд шууд үзүүлэх боломжтой төрийн үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө мэдээлэл өгөх, эрдэм шинжилгээ, судалгааны инновацын бүтээгдэхүүнээ танилцуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох, шийдвэрлэх зэрэг олон үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж дууслаа.
 
Боловсролын салбарын 35 байгууллагын 446 албан хаагч ажиллаж 207 өргөдөл, 27 гомдол хүлээн авч, 7228 иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч, 549 иргэний асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн бөгөөд нийт 3 өдрийн турш 8740 иргэд тус өдөрлөгийн арга хэмжээнд хамрагдсан байна. гэж Боловсролын яамнааас мэдээллээ. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0