Мэдээ уншиж байна...

Админ 59 мин өмнө (0) (6)

СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал эхлэхэд 95 хоног үлдээд байна.
 
Үүнтэй холбогдуулан COP17 хурлыг зохион байгуулах дэд хорооны дарга, нарийн бичгийн дарга нарын хуралдаан боллоо.
 
Тус хуралдаанаар бага хурлыг зохион байгуулахтай холбоотой тулгамдаж буй асуудал, 12 дэд хорооны ажлын давхардал, хийдэл, уялдаа холбоо, засаж сайжруулах асуудлаар мэдээлэл солилцов.
 
Дэд хороодын ажлын гүйцэтгэл 15-65 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд нийт 705 арга хэмжээ хэрэгжүүлэхээс давхардалтай байгаа 273 ажил байгаа гэдгийг Ажлын албаны дарга, Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Гантуяа мэдээлэл өглөө.
 
СОР17 хурал нь манай улсын байгаль хамгаалал тэр дундаа цөлжилттэй тэмцэж буй идэвх чармайлтыг дэлхий нийтэд нотлон харуулах учир дэд хороодын уялдаа холбоо, мэдээллийн нэгдмэл урсгалтай байх нь туйлын чухал гэдгийг БОУАӨ-ийн сайд, СОР17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир онцлов.
 
Улмаар дэд хороодын уялдаа холбоог хангах, мэдээллийг зөрүүтэй байдлыг арилгах, дэд хороодын давхардсан ажлуудыг нэгтгэх, шинжлэх ухаан, олон улсын, иргэний нийгмийн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж зэрэг олон талт төлөөллийг тэгш оролцоотой татан оролцуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зэрэг чиглэлийг дэд хороодын дарга нарт өглөө.
 
Мөн тус хуралдаанаар гарсан санал болон шаардлагатай авч хэрэгжүүлэх ажлын талаар нэгтгэж, Үндэсний хорооны ээлжит хуралдаанд танилцуулахыг СОР17 хурлыг зохион байгуулах Ажлын албанд даалгав гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  
 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0