Сэтгэгдэл 0
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн.
Үндэсний зөвлөлийн дарга Н.Монсор МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хийсэн ажил, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл нь хуулийн дагуу 11 эрх, үүргийг хэрэгжүүлж, үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь бол хурал байдгийг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцолсон. 2024 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд заасны дагуу Үндэсний зөвлөлийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулж томилсон байна.
Мөн тус байгууллагын засаглал, шинэчлэлийн бодлогод үндэслэн МҮОНРТ-ийн зохион байгуулалтыг шинэчлэн баталжээ. 2021 оны 12 дугаар сарын 15-нд Үндэсний зөвлөлийн 21 дүгээр тогтоолоор МҮОНРТ-ийн бүтцийн орон тооны дээд хязгаарыг 794 хүн байхаар тогтоосон байсныг 2024 оны 23 дугаар тогтоолоор 656-гаар тогтоож, нэгжийн бүтэц, орон тоог бол оновчтой болгон бууруулан баталсан гэлээ.
МҮОНРТ-ийн 2023 оны жилийн эцсийн тайлангаар нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг 1.7 тэрбум төгрөг, хувь хүний орлогын албан татвар 1.5 тэрбум төгрөгийн өглөгтэй, 2023 оны жилийн эцсээр 5.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гээд, 2024 оны төсвийг өндөр алдагдалтай баталсантай холбогдуулан үйл ажиллагааны тэвчиж болох зардлуудыг хязгаарлаж, гадаад, дотоод томилолт, үндсэн хөрөнгийн худалдан авалт зэрэг зардлуудыг тэвчихээр тусгасан хэмээв. 2024 оны төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах, байгууллагад үүссэн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын өр төлбөрийг Монгол Улсын нэгдсэн төсвийн тодотголд тусгуулах бэлтгэл ажлыг хангаж ажиллах үүргийг гүйцэтгэх удирдлагад өгч, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, төсвийн захиран зарцуулалт дээр хяналт тавьж ажилласан гэж байлаа. Мөн тэрбээр, тайлант үед 5.8 тэрбум төгрөгийн алдагдалтай байсныг оны эцэс гэхэд 580 сая төгрөг болгон алдагдлыг 90 хувиар бууруулсан гэж тодотгоод, МҮОНРТ-ийн нийт орлого, зардлын бүтэц, хөтөлбөр, контентын чанар, техникийн шинэчлэл, хүний нөөцийн хөгжил, гадаад хамтын ажиллагаа, санхүү, үр ашиг, гол чиглэлүүдийг хамарсан үйл ажиллагааны төлөвлөгөөг баталснаар хүрсэн үр дүнгийн талаар танилцуулсан. Мөн МҮОНРТ-ийн 2021-2023 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланд тусгасан албан шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулсан юм.
Олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны талаар Ерөнхий захирал Г.Гэрэл танилцуулга хийсэн.
Тэрбээр, МҮОНРТ-ийн үйл ажиллагаа Үндэсний аудитын газраас тус байгууллагын 2021-2023 оны үйл ажиллагааны тайланд хийсэн гүйцэтгэлийн аудитын үр дүнгээс эхэлсэн гэж хэлж болно. Энэхүү тайланд тусгагдсан зүйлсийг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос МҮОНРТ-д даалгасан. 2024 оны эхний байдлаар 5.8 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан үйл ажиллагааг 12 дугаар сарын 31-ний байдлаар 580 сая төгрөгийн алдагдалтай болгон бууруулсан. 2024-2025 онд үйл ажиллагаа, нэвтрүүлгийн сүлжээг шинэчлэн баталсан.
Телевизийн тав, радиогийн гурван суваг болон сошиал платформ дахь үйл ажиллагааг жигдэлж, салбар бүрд тохирсон нэвтрүүлгийн бодлогыг сүлжээг баталсан. Үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгүүдийн 32 хувь нь мэдээ мэдээлэл, зургаан хувь нь үндэсний спорт, долоон хувь нь MNB world буюу Монгол Улсыг гадаадад сурталчлах нэвтрүүлэг мэдээ мэдээлэл, долоон хувь нь гадны гэрээт нэвтрүүлэг, хуулийн дагуу хоёр хувь нь хүүхэдэд зориулсан нэвтрүүлэг, найман хувь нь түүх, өв уламжлал, соёл түүхтэй холбоотой нэвтрүүлгүүд байна. Шинжлэх ухаан, залуучуудад зориулсан нэвтрүүлэг долоон хувийг, нийгмийн шинж чанартай цаг үеийн нэвтрүүлгүүд найман хувь, өглөөний болон чөлөөт хөтөлбөр 11 хувь, орчуулгын нэвтрүүлгүүд 10 хувийг эзэлж байна хэмээн танилцуулав.
Түүнчлэн удирдлагын шинэ баг томилогдоод нээлттэй өдөрлөгийг хагас сар зохион байгуулж, олон нийтээс саналыг нь авч хөтөлбөрийнхөө бодлогод тусгасан талаар болон орон даяар шууд дамжуулсан үйл ажиллагаа, гадаад контентуудын талаар мэдээлэл өгсөн.
Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, МҮОНРТ нь үйл ажиллагааны тайлангаа цахим хуудсанаа байршуулаагүй, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, өнгөрсөн дөрвөн жилд улсын төсвөөс үзүүлсэн 30 гаруй тэрбум төгрөгийн дэмжлэгт Үндэсний аудитын газраас тогтмол аудит хийлгээгүй байгааг дурдаад, Байнгын хороонд танилцуулсан тайланг Үндэсний зөвлөл хэдийд хэлэлцэж, хэдэн хувийн саналаар баталсныг тодруулав.
Үндэсний зөвлөлийн дарга Н.Монсор, Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан тайланг Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлосон ч хуралдаанд оролцсон тус зөвлөлийн гишүүдийн олонх хэлэлцэхгүй, хойшлуулья гэж шийдсэн гэсэн хариултыг өгсөн юм.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд зөвлөх үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг Үндэсний зөвлөл дэргэдээ байгуулна гэж заасан ч одоог хүртэл байгуулаагүй талаар, ажилтнуудынхаа цалинг 40 хүртэл хувиар үндэслэлгүйгээр бууруулсан асуудлыг тодруулж лавласан.
Мөн тэрбээр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаа, санхүүгийн байдлыг сайжруулах, ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх, улс төрөөс ангид байх зарчмыг хангах үүднээс хоёр шаттай ажил хийх ёстой хэмээгээд, хамгийн түрүүнд Нийтийн сонсголын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар сонсгол хийх саналтай байгаагаа илэрхийлсэн.
Үндэсний зөвлөлийн дарга Н.Монсор, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд зөвлөх үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг байгуулаагүй гэж мэдэгдээд, Үндэсний зөвлөл тухайн жилийнхээ төсвийг батлаад, түүндээ үндэслэн ажилтнуудын албан тушаал, бүтцийн дагуу цалинг нь баталдаг. 40 хувийн цалин хассан асуудлаар гүйцэтгэх удирдлага хариулт өгөх байх хэмээсэн.
УИХ-ын гишүүн С.Зулпхар, Үндэсний олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрийн бодлого, хэрэгжүүлэх зохион байгуулалт, бүтэц, менежменттэй холбоотой асуудалд ямар сорилт тулгарч буйг асуув.
Үндэсний зөвлөлийн дарга Н.Монсор, Олон нийтийн радио, телевизийн тухай хууль 2005 онд батлагдсанаас хойших 20 жилийн хугацаанд тулгарсан гол сорилтуудын нэг нь орлоготой холбоотой асуудал. Орлогын эх үүсвэр тодорхойгүй байхаар тогтворгүй байдал үүсэх эрсдэл бий болдог. Манай байгууллагын орлогын 40-50 хувь нь төсвөөс хараат байдаг. Гэтэл үүнээсээ тануулчихвал байгууллагын үйл ажиллагаанд эрсдэл үүсдэг. Анх 1998 онд хураамжийн орлогыг тухайн үедээ нэг ам.доллар байхаар дүйцүүлж тогтоосон. Гэтэл өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 66 дахин нэмэгдчихсэн байхад Монгол Улсын соёлын өвийг тээгч байгууллагын хураамж хэвээрээ байгааг эргэн харах нь зүйтэй байна гэлээ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиа яаралтай шинэчлэх хэрэгцээ, шаардлага байна. Анхаарах ёстой нэг асуудал нь энэ байгууллага олон нийтийнх үү, төрийнх үү гэдгийг тодорхой болгох. Олон нийт төр өөрийнхөө хүссэн мэдээллүүдээ нэвтрүүлж байна гэсэн хардалттай байна гээд, Үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж байгаа байдал энэ хардалтыг бий болгож буйг тодотгосон. Тиймээс төрийн оролцоог бууруулах, зайлшгүй хийх шаардлагатай өөрчлөлтүүдийн талаар ярилцах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, МҮОНРТ нь олон нийтийн эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолой болж ажиллах үндсэн чиг үүрэгтэй, төрөөс санхүүгийн дэмжлэг авч ажиллаж буйгаараа бусад арилжааны телевизүүдээс ялгаатай.
Тиймээс олон нийтийн гэдэг бодлогыг барьж ажиллах нь Үндэсний зөвлөлийн гишүүдийн үндсэн чиг үүрэг. Зөвлөлийн гишүүдийн хэн хэн нь сонгогдсон субъектынхаа талаас асуудалд хандаж болохгүй гэдгийг сануулаад, УИХ ч үүнд анхаарах нь зүйтэй гэсэн юм.
Үндэсний зөвлөлийн дарга Н.Монсор МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хийсэн ажил, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл нь хуулийн дагуу 11 эрх, үүргийг хэрэгжүүлж, үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь бол хурал байдгийг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцолсон. 2024 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд заасны дагуу Үндэсний зөвлөлийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулж томилсон байна.
МҮОНРТ-ийн 2023 оны жилийн эцсийн тайлангаар нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг 1.7 тэрбум төгрөг, хувь хүний орлогын албан татвар 1.5 тэрбум төгрөгийн өглөгтэй, 2023 оны жилийн эцсээр 5.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гээд, 2024 оны төсвийг өндөр алдагдалтай баталсантай холбогдуулан үйл ажиллагааны тэвчиж болох зардлуудыг хязгаарлаж, гадаад, дотоод томилолт, үндсэн хөрөнгийн худалдан авалт зэрэг зардлуудыг тэвчихээр тусгасан хэмээв. 2024 оны төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах, байгууллагад үүссэн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын өр төлбөрийг Монгол Улсын нэгдсэн төсвийн тодотголд тусгуулах бэлтгэл ажлыг хангаж ажиллах үүргийг гүйцэтгэх удирдлагад өгч, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, төсвийн захиран зарцуулалт дээр хяналт тавьж ажилласан гэж байлаа. Мөн тэрбээр, тайлант үед 5.8 тэрбум төгрөгийн алдагдалтай байсныг оны эцэс гэхэд 580 сая төгрөг болгон алдагдлыг 90 хувиар бууруулсан гэж тодотгоод, МҮОНРТ-ийн нийт орлого, зардлын бүтэц, хөтөлбөр, контентын чанар, техникийн шинэчлэл, хүний нөөцийн хөгжил, гадаад хамтын ажиллагаа, санхүү, үр ашиг, гол чиглэлүүдийг хамарсан үйл ажиллагааны төлөвлөгөөг баталснаар хүрсэн үр дүнгийн талаар танилцуулсан. Мөн МҮОНРТ-ийн 2021-2023 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланд тусгасан албан шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулсан юм.
Тэрбээр, МҮОНРТ-ийн үйл ажиллагаа Үндэсний аудитын газраас тус байгууллагын 2021-2023 оны үйл ажиллагааны тайланд хийсэн гүйцэтгэлийн аудитын үр дүнгээс эхэлсэн гэж хэлж болно. Энэхүү тайланд тусгагдсан зүйлсийг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос МҮОНРТ-д даалгасан. 2024 оны эхний байдлаар 5.8 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан үйл ажиллагааг 12 дугаар сарын 31-ний байдлаар 580 сая төгрөгийн алдагдалтай болгон бууруулсан. 2024-2025 онд үйл ажиллагаа, нэвтрүүлгийн сүлжээг шинэчлэн баталсан.
Телевизийн тав, радиогийн гурван суваг болон сошиал платформ дахь үйл ажиллагааг жигдэлж, салбар бүрд тохирсон нэвтрүүлгийн бодлогыг сүлжээг баталсан. Үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгүүдийн 32 хувь нь мэдээ мэдээлэл, зургаан хувь нь үндэсний спорт, долоон хувь нь MNB world буюу Монгол Улсыг гадаадад сурталчлах нэвтрүүлэг мэдээ мэдээлэл, долоон хувь нь гадны гэрээт нэвтрүүлэг, хуулийн дагуу хоёр хувь нь хүүхэдэд зориулсан нэвтрүүлэг, найман хувь нь түүх, өв уламжлал, соёл түүхтэй холбоотой нэвтрүүлгүүд байна. Шинжлэх ухаан, залуучуудад зориулсан нэвтрүүлэг долоон хувийг, нийгмийн шинж чанартай цаг үеийн нэвтрүүлгүүд найман хувь, өглөөний болон чөлөөт хөтөлбөр 11 хувь, орчуулгын нэвтрүүлгүүд 10 хувийг эзэлж байна хэмээн танилцуулав.
Түүнчлэн удирдлагын шинэ баг томилогдоод нээлттэй өдөрлөгийг хагас сар зохион байгуулж, олон нийтээс саналыг нь авч хөтөлбөрийнхөө бодлогод тусгасан талаар болон орон даяар шууд дамжуулсан үйл ажиллагаа, гадаад контентуудын талаар мэдээлэл өгсөн.
Үндэсний зөвлөлийн дарга Н.Монсор, Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан тайланг Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлосон ч хуралдаанд оролцсон тус зөвлөлийн гишүүдийн олонх хэлэлцэхгүй, хойшлуулья гэж шийдсэн гэсэн хариултыг өгсөн юм.
Мөн тэрбээр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаа, санхүүгийн байдлыг сайжруулах, ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх, улс төрөөс ангид байх зарчмыг хангах үүднээс хоёр шаттай ажил хийх ёстой хэмээгээд, хамгийн түрүүнд Нийтийн сонсголын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар сонсгол хийх саналтай байгаагаа илэрхийлсэн.
Үндэсний зөвлөлийн дарга Н.Монсор, Олон нийтийн радио, телевизийн тухай хууль 2005 онд батлагдсанаас хойших 20 жилийн хугацаанд тулгарсан гол сорилтуудын нэг нь орлоготой холбоотой асуудал. Орлогын эх үүсвэр тодорхойгүй байхаар тогтворгүй байдал үүсэх эрсдэл бий болдог. Манай байгууллагын орлогын 40-50 хувь нь төсвөөс хараат байдаг. Гэтэл үүнээсээ тануулчихвал байгууллагын үйл ажиллагаанд эрсдэл үүсдэг. Анх 1998 онд хураамжийн орлогыг тухайн үедээ нэг ам.доллар байхаар дүйцүүлж тогтоосон. Гэтэл өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 66 дахин нэмэгдчихсэн байхад Монгол Улсын соёлын өвийг тээгч байгууллагын хураамж хэвээрээ байгааг эргэн харах нь зүйтэй байна гэлээ.
Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, МҮОНРТ нь олон нийтийн эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолой болж ажиллах үндсэн чиг үүрэгтэй, төрөөс санхүүгийн дэмжлэг авч ажиллаж буйгаараа бусад арилжааны телевизүүдээс ялгаатай.
Тиймээс олон нийтийн гэдэг бодлогыг барьж ажиллах нь Үндэсний зөвлөлийн гишүүдийн үндсэн чиг үүрэг. Зөвлөлийн гишүүдийн хэн хэн нь сонгогдсон субъектынхаа талаас асуудалд хандаж болохгүй гэдгийг сануулаад, УИХ ч үүнд анхаарах нь зүйтэй гэсэн юм.


Админ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.