2025 оны арваннэгдүгээр сарын 10-наас 20-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Хур тунадас: 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд Хэнтийн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутаг, 16-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхэн болон сүүлээр хүйтний эрч сулавтар байх боловч 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15, 16-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө -14-19 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө -10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө -3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 11-12-нд шилжих шөнө ялимгүй цас, 14-15-нд цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 14-15-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхэн болон сүүлчээр хүйтний эрч суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-17 хэм, бусад хэсгээр 7-12 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. Арваннэгдүгээр сарын 14-16-нд хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-25 хэм, бусад хэсгээр 15-20 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.


Админ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.