Мэдээ уншиж байна...

Админ 2025/09/05 (0) (16)

“E-Mongolia”-гийн зээлийн мэдээллийн цэсийг өөрчилжээ

Монголбанк, ЦХИХХЯ хамтран И-Монголиa цахим үйлчилгээний нэгдсэн портал дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчилж, тохиргоо хийжээ.

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-аас BurenScore -ийн "Зээлжих зэрэглэлийн оноо"-ны мэдээллийг цалингийн, малын ашиг шим болон цалингийн орлого, малын ашиг шимийн орлого хосолсон гэсэн гурван орлогын эх үүсвэрт суурилан авах боломжтой болсон байна.

E-Mongolia систем рүүгээ орон зээлжих зэрэглэлийн оноо гэж хайгаад үйлчилгээгээ авах юм. Мөн хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагааг авах боломжтой аж.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0