Мэдээ уншиж байна...

Админ 2 цаг 8 минут (0) (5)

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

2025 оны есдүгээр сарын 1-11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгуудаар нойтон цас орж, говь, талын аймгуудын нутгаар салхи ихтэй байна.

Хур тунадас: Есдүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 02-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, 03-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 04-нд баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, 06-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 09-нд Алтай, Хангайн уулсаар, 10-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс, Орхон, Сэлэнгийн саваар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр нийт нутгаар дулаан байна. Есдүгээр сарын 03-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдрагийн голуудын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын саваар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Есдүгээр сарын 02, 04-нд бороо, 05-нд бага зэргийн бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр.

Агаарын температур: Есдүгээр сарын 02-04-нд шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. Есдүгээр сарын 05-07-нд сэрүүсэж шөнөдөө Яармаг, Сонгины орчмоор 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, бусад хэсгээр 3-8 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан байна. Есдүгээр сарын 08, 09, 10-нд бага зэрэг дулаарна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0