Мэдээ уншиж байна...

Админ 2 цаг 38 минут (0) (23)

Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төвийг арваннэгдүгээр сард нээнэ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулах Монгол, Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төв байгуулах ажлын Солонгосын талаас гүйцэтгэгч Солонгосын Геологи, эрдэс баялгийн хүрээлэн /КИГАМ/-ийн төслийн багийнхантай уулзлаа.

Ховор металлын хамтарсан судалгааны төвийг энэ оны арваннэгдүгээр сард нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Төслийн хүрээнд "Геологийн судалгаа-шинжилгээний төв" ТӨҮГ-ыг түшиглэн газрын ховор элемент, ховор металлын хүдрийг баяжуулах технологийг хамтран судлах, Солонгос Улсын баяжуулах технологийг нутагшуулах лаборатори байгуулах, хүний нөөцийг бэлтгэх болон хоёр орны аж ахуйн нэгжүүдийг ховор металлын чиглэлээр хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0