Мэдээ уншиж байна...

Админ 2 цаг 33 минут (0) (6)

Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2025 оны наймдугаар сарын 22-31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Наймдугаар сарын 25-нд баруун аймгуудын нутгаар, 26-нд нутгийн төв хэсэг, 27-нд нутгийн зүүн хэсгээр бороотой, сэрүүхэн байна.

Хур тунадас: Наймдугаар сарын 22-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, 24-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Дарьгангын тал нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Наймдугаар сарын 22-нд бага зэргийн аадар бороо, 26, 27-нд бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Наймдугаар сарын 24, 25-нд дулаарч шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад хугацаанд шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0