Мэдээ уншиж байна...

Админ 1 цаг 48 минут (0) (5)

Чингис хаан ОУНБ руу шөнийн цагаар үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн цагийн хуваарь

Чингис хаан ОУНБ руу шөнийн цагаар үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн цагийн хуваарийг танилцуулж байна. БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын их багтаамжийн 7 автобусаар Х:19 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ”, Х:20 “5 шар-Чингис хаан ОУНБ” чиглэлд иргэдэд үйлчилж байна.
 
Иргэдээс тус чиглэлд шөнийн цагаар нийтийн тээврийн хэрэгсэл явуулж өгнө үү гэсэн санал хүсэлт ирүүлсний дагуу ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлийг шинээр нээж, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн иргэдэд үйлчлэхээр боллоо.
 
Тус чиглэлийн цагийн хуваарийг танилцуулж байна.
 
- Сүхбаатарын талбайгаас хөдлөх цаг: 21:20, 01:10, 05:00
 
- Чингис хаан ОУНБ-д ирэх цаг: 22:50, 02:40, 06:30
 
- Чингис хаан ОУНБ-аас хөдлөх цаг: 23:30, 03:20, 07:10
 
- Сүхбаатарын талбайд ирэх цаг: 01:00, 04:50, 08:40
 
 
Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0