Мэдээ уншиж байна...

Админ 2025/08/19 (0) (34)

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн системд 109,428 хүүхэд бүртгүүлжээ

Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна. 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 135,582 хүүхэд нь нийслэлд хамаарна.

Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийн системд наймдугаар сарын 18-ны  17:00 цагийн байдлаар 109,428 хүүхдийн цахим бүртгэлийг баталгаажуулжээ.  Нийт хамрагдах хүүхдийн 80,7 хувь нь  цахим бүртгэлээ баталгаажуулсан байна.

  • Хоёр настай хүүхэд -23877
  • Гурван настай хүүхэд -25918
  • Дөрвөн настай хүүхэд -29036
  • Тав настай хүүхэд -30594 бүртгүүлсэн байна. Цэцэрлэгийн  цахим бүртгэл  өнөөдөр дуусна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0