Сэтгэгдэл 0
CNN наймдугаар сарын 12-нд АНУ-ын Цагаан ордон дахь хоёр эх сурвалжийн ярьсан үгээс иш татан мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалт Аляскийн хамгийн том хот болох Анкориж хотын хойд хэсэгт орших "Эльмендорф-Ричардсон" цэргийн баазад болно гэлээ.
Эх сурвалжид мэдээлснээр, Оросын удирдагч болон тэднийг дагалдан яваа хүмүүсийг Америкийн цэргийн баазад хүлээн авахаас өөр хувилбар бий гэж Америкийн тал үзэж байсан ч зөвхөн Эльмендорф-Ричардсон цэргийн нэгдсэн бааз л энэхүү уулзалтыг зохион байгуулах шаардлагыг хангасан гэлээ.
АНУ, ОХУ-ын удирдагчдын уулзалт 8-р сарын 15-нд Аляск мужид болох тухай АНУ, ОХУ хоёр тал өмнө нь мэдэгдэж байсан юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.