Мэдээ уншиж байна...

Админ 2 цаг 54 минут (0) (50)

Цэцэрлэгийн бүртгэлийн системд 80,490 хүүхэд бүртгүүлжээ

Нийслэл хотод цэцэрлэгт явах хүүхдийн цахим бүртгэл үргэлжилж байна. Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийн системд өнөөдрийн 17:00 цагийн байдлаар 80,490 эцэг эх, асран хамгаалагч хандаж, хүүхдийнхээ цахим бүртгэлийг баталгаажуулжээ. Эдгээрээс таван настнууд хамгийн олон буюу 22 мянга гаруй байна.

Цэцэрлэгийн бүртгэлд 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдах бөгөөд 135,582 хүүхэд цэцэрлэгт явах судалгаа гарсан байна. Бүртгэл наймдугаар сарын 18-ны өдрийг  хүртэл EMongolia системээр дамжуулан бүртгэнэ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0