Мэдээ уншиж байна...

Админ 2 цаг 48 минут (0) (20)

“Хариуцлагатай байж-ирээдүйгээ инээмсэглүүлье” 30 хоногийн аяныг эхлүүллээ

Банкны төлбөр барагдуулах газраас хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор 2025-2026 оны хичээлийн шинэ жилийг угтан “Хариуцлагатай байж-ирээдүйгээ инээмсэглүүлье” 30 хоногийн аяныг эхлүүллээ.

Аяны хүрээнд тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг нэмэгдүүлэх, төлбөр авагчид төлөгдсөн төлбөрийг хуулийн хугацаанд олгох, иргэдээс ирүүлж буй санал, хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаанд биелүүлээгүй төлбөр төлөгчийн оршин суугаа хаягийг тогтоох, эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулах, тогтоогдсон даруйд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага ноогдуулах саналыг эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0