Сэтгэгдэл 0
Хан-Уул дүүргийн 19 хороо Оргил хулдааны төвийн зүүн замд M.Benz маркийн автомашинтай мотоциклтэй мөргөлдсөн гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад 12:07 цагийн орчимд бүртгэгдсэн. Шалгалтын явцад урьдчилсан байдлаар Mеrsedes Benz маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь KTM маркийн мотоциклтэй мөргөлдөж, мотоциклийн жолооч 41 настай эрэгтэй барсан нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, зориулалтын хамгаалах хэрэгсэл ашиглаж, аюулгүй байдлаа хангахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.