Мэдээ уншиж байна...

Админ 2025/08/01 (0) (17)

Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоно

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр өөрийн цахим хаягтаа дараах мэдээллийг оруулжээ. Тэрбээр, “НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоно хэмээн мэдэгдлээ.

Сануулахад, тэрбээр 2023 онд УИХ-ын даргын албан тушаалыг хашиж байхдаа Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг  байршуулж байсан юм.

Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байршуулж, зургаа хоногийн хугацаанд дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрч байв.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0