Мэдээ уншиж байна...

Админ 8 цаг 52 минут (0) (10)

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 29-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2025 оны долоодугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 35-40 хэм, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 22-24 хэм дулаан байна.


2025 оны долоодугаар сарын 30-наас
2025 оны наймдугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 31-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 8-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 34-39 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.  8-р сарын 01, 02-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0