Улсын хэмжээнд өнөөдөр 11:00 цагийн байдлаар 15 ой, хээрийн түймэртэй байгаагаас 3 түймрийг цурамд оруулж, 12 түймрийг унтраахаар ажиллаж байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Хар горхи”, Ерөө сумын "Агуйт", "Наран" гэдэг газар гарсан 3 ойн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-5, Ерөө суманд-4, Мандал суманд гарсан 3 буюу 12 ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын 197 алба хаагч, 13 автомашин, мэргэжлийн ангийн 177 хүн, 10 автомашин буюу нийт 374 хүн, 23 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.
Он гарсаар өнөөдрийн байдлаар 13 аймгийн 70 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 194 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ойн түймэр 5 дахин, хээрийн түймэр 1.2 дахин буюу ой, хээрийн түймэр 54 хувиар өссөн дүнтэй байгаа юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.