Сэтгэгдэл 0
Соёлын өвийн үндэсний төвийн Хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газрын дарга М.Оюунтулга, ерөнхий технологич Д.Аззаяа, сэргээн засварлагч судлаач Ч.Жавхлан нар МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгээс явуулж буй Дэд профессор Т.Идэрхангай ахлагчтай судалгааны багтай хамтран 2025 оны долоодугаар сарын 18-21-ний хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт Сяньбийн үеийн бунхант булшны авран хамгаалах судалгааны археологийн малтлагаас илэрсэн олдворуудын анхан шатны цэвэрлэгээ, сэргээн засварлалт, сав баглаа боодол хийх ажлыг ахлан ажиллав.
Олдворуудыг зөөж тээвэрлэх, хадгалж хамгаалах, сэргээн засварлах ажилд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, судалгааны ажилд МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн баг хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашид олдворуудыг хадгалж хамгаалж, сэргээн засварлах ажилд шаардлагатай төсвийг тооцоолж, сэргээн засварлах төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна гэж Соёлын Өвийн Үндэсний Төвөөс мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.