Мэдээ уншиж байна...

Админ 4 цаг 19 минут (0) (27)

Намууд санхүүгийн хагас жилийн тайлангаа нийтэд мэдээлнэ

Улс төрийн намын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т нам нь санхүүгийн тайланг хагас, бүтэн жилээр, 34 дүгээр зүйлийн 34.1-т хандивын тайланг улирал бүр гаргаж нээлттэй өгөгдлийн санд байршуулан мэдээлэн, сонгуулийн төв байгууллагад ирүүлэхээр заасан.

Хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн намуудад 2025 оны зургаадугаар сарын 26-ны өдөр албан бичиг хүргүүлсэн юм.

Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Санхүүгийн болон үйл ажиллагааны товч тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлснээс хойш ажлын гурван өдрийн дотор намынхаа цахим хуудастаа байршуулж, цахим хуудасгүй бол өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлж, нийтэд танилцуулахаар хуульчилсан.

Түүнчлэн хандив өгсөн иргэний ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, эсхүл хуулийн этгээдийн нэр, хандивын хэмжээ, хандивыг хүлээн авсан он, сар, өдрийн цахим хуудастаа хайт хийх боломжтой нээлттэй өгөгдлийн санд улирал тутам байршуулж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх бөгөөд уг мэдээллийг намын санхүүгийн тайланд тусгайлан заах юм гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0