Улаанбаатар хот орчимд бамбай хоншоорт, рашааны гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг. Бамбай хоншоорт могой нь хортой могойн төрөлд багтах бөгөөд биеийн ерөнхий зүс их төлөв хул шарга юм уу хар хүрэн, нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай, сүүл богино бөгөөд хүүхэн хараа нь босоо, нүд хамрын сүвний хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.
Он гарсаар нийслэлийн Байгаль орчны газарт суурьшлын бүсэд орж ирсэн зэрлэг амьтны 39 дуудлага ирснээс 9 нь могойн дуудлага байна. Могой нь оройн 18 цагаас хойш дуудлага ирэх их бөгөөд хот орчим хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, айлын хашаа, орон сууцны хотхон, хотхоны автограш аж ахуй нэгж байгууллагын авто зогсоол, барилгын суурь, шат орчмоос олдох нь их байдаг. Хур бороо ихтэй үед үерийн усаар дамжих, мөн идэш тэжээл хайн хотын захын хэсгээр могой орж ирж байгаа бол хотын төв хэсэгт хөдөө орон нутагт аялж яваад ирсэн иргэдийн авто машины моторын хэсэгт, ачаа тээшинд тээвэрлэгдэн ирсэн байх магадлал өндөр тул иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Энэ нь хотын аль ч дүүрэгт могой орж ирэх боломжтой байгаа тул орон сууц хотхоны оршин суугчид СӨХ, албан газруудын жижүүр, зам талбайн цэвэрлэгээний ажилчид тухайн орчиндоо өглөө, үдэш оройн цагаар хашаа хашлага, шат, барилгын суурь, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж орчмын нүх сүвтэй газруудад сайтар ажиглалт хийн сэжигтэй болон могой таарсан тохиолдолд бусдад анхааруулж ажлын цагаар нийслэлийн Байгаль орчны газрын 72720303, ажлын бус цагаар нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг сайтар харж байх хэрэв хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандана уу.
Мэдээ уншиж байна...
- Эхлэл
- Цаг үеийн мэдээ
Суурьшлын бүсэд могойд хатгуулахаас урьдчилан сэргийлнэ үү

Өмнөх мэдээХар тамхины хэргээр 208 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ
Дараах мэдээУБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл 0
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
15 цаг 45 минут
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн сүүлийн таван багц т...
15 цаг 17 минут
Авлигын эсрэг сургалтад 93 иргэн, албан тушаалтныг хамру...
15 цаг 22 минут
Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэ...
15 цаг 27 минут
А.БАЯР: Дрифт хийх сонирхолтой иргэдийн хүслийг хааж боо...
15 цаг 32 минут
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах тү...
15 цаг 37 минут
Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодито...
15 цаг 42 минут
Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч машинтайгаа урсгал ...
15 цаг 47 минут
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
15 цаг 52 минут
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
2025/08/14
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
2025/08/13
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
2025/08/13
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
2025/08/08
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
2025/08/04
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
2025/08/05
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
2025/08/07
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
2025/08/08
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
2025/08/06
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
2025/08/04
Цаг агаарын 10 хоногийн урьдчилсан төлөв
2025/08/05
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
2025/08/05
Холбоо барих
- Монгол улс, Улаанбаатар хот
- [email protected]
- (+976) 7775 2456
Их уншигдсан
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
2025/08/08
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
2025/08/04
Их сэтгэгдэлтэй
© 2025 NEWMM.mn By DAZO LLC
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.