Мэдээ уншиж байна...

Админ 6 цаг 32 минут (0) (7)

Трамп Ираныг АНУ-ын объект руу дайрахгүй байхыг анхааруулав

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп орон нутгийн цагаар 15-ны өглөө хэлэхдээ, Израилийн саяхан Иранд хийсэн довтолгоонд Америк оролцоогүй, Америкийн бай руу довтлохгүй байхыг Иранд дахин сэрэмжлүүлж байна, эс бөгөөс Америкийн арми Иран руу "бүх хүчээрээ, сүйрүүлэх" дайралт хийнэ гэжээ.
 
Тэрээр мөн АНУ Иран, Израилийн хооронд үүссэн "цуст мөргөлдөөн"-ийг зогсоох тохиролцоонд "амархан" тусалж чадна гэж мэдэгджээ.
 
13-нд Израйль Иранд гэнэтийн дайралт хийсний дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио Иранд даруй сэрэмжлүүлэг өгч, Америк үүнд оролцоогүй, Иран Америкийн эсрэг хариу арга хэмжээ авах ёсгүй гэжээ.

Харин Ираны Гадаад хэргийн яам "Израилийн Ираны эсрэг түрэмгийллийн ажиллагаа нь АНУ-ын зохицуулалт, зөвшөөрөлгүйгээр хэрэгжих боломжгүй байсан" гэж мэдэгдсэн бөгөөд халдлагын нөлөө, үр дагаврыг Израиль, АНУ хариуцах ёстой гэжээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0