Мэдээ уншиж байна...

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.06.04/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нутгийн захиргааны байгууллагатай харьцаж байгаа асуудлын талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

2

Төсвийн байнгын хороо

Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

3

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий  ажлын хэсгийн хуралдаан

12.00

“Үндсэн хууль”

4

УИХ-ын даргын 2024 оны 89 дүгээр  захирамжаар байгуулагдсан

Ялгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээний талаар судалгаа хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

5

УИХ-ын даргын 2025 оны 243 дугаар захирамжаар байгуулагдсан

“Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

“Их засаг”

6

УИХ-ын даргын 2025 оны 210 дугаар захирамжаар байгуулагдсан

Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

“Үндсэн хууль”

 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0