Мэдээ уншиж байна...

Админ 2025/06/02 (0) (20)

"ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд гал гарчээ

Онцгой байдлын байгууллагад 2025 оны 06 дугаар сарын 02-ны 00:27 цагт Хан-Уул дүүрэг 3-р хороо "ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цех дотор гал гарч байна гэсэн дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 30, 18, 26, 63 дугаар ангийн алба хаагчид ажиллан, гал түймрийн тархалтыг 01:54 цагт зогсоож, 03:21 цагт галыг бүрэн унтраалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0