МАН-ын дарга, Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар өнөөдөр МАН-ын Бүлгийн хурал дээр 2020 оны МАН-ын сонгуульд оролцох зарчим, гишүүд, нэр дэвшигчдэд тавих шаардлагыг танилцуулав.
МАН-ын дарга У.Хүрэлсүх “2020 оны сонгуульд МАН нэр дэвшигчдээс мөнгө, дэнчин гэж авахгүй. Намд мөнгө хандивлаж түүнийхээ хариуд тойрог горилох, улс төрийн ашиг хонжоо хардаг байдлыг бүр мөсөн зогсооно. Зөвхөн өндөр ёс зүйтэй, олон нийтийн итгэл даах хүмүүсийг бид МАН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчдийг ёс зүйн шалгуур, судалгааны үр дүнд үндэслэн тодруулна. Судалгааны дүнгээр олон нийт дэмжихгүй байгаа нь харагдвал нэр дэвшихгүй байх хэрэгтэй. МАН төрийн бодлого боловсруулах өндөр чадвартай, мэдлэг боловсролтой, ёс зүйтэй хүмүүсийг л УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх болно” гэж мэдэгдэв.
МАН сонгуулийг аль болох бага зардлаар, хямд төсвөөр явуулж, сонгуулийн дүнд нөлөөлөгч хөрөнгө мөнгөний нөлөөг багасгах зарчим барьж байгаа аж.
Мэдээ уншиж байна...
- Эхлэл
- Цаг үеийн мэдээ
МАН мөнгөтэй хүмүүсийг бус ёс зүйтэй, мэдлэг боловсролтой хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэв

Өмнөх мэдээХот, нийтийн аж ахуйн чиглэлээр 2019 онд иргэдээс ирсэн дуудлага, санал гомдлыг танилцуулав
Дараах мэдээХүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллого эхэллээ
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл 0
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
2026/06/11
Эрээн боомтоор зорчих иргэдийн анхааралд...
2026/06/10
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
2026/06/09
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
2026/06/09
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
2026/06/05
Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ
2026/06/02
Холбоо барих
- Монгол улс, Улаанбаатар хот
- [email protected]
- (+976) 7775 2456
Их уншигдсан
Их сэтгэгдэлтэй
© 2026 NEWMM.mn By DAZO LLC



Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.